-10.9 C
Ulaanbaatar
2021/12/08 [05:04:25]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№38/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№38/

 

2021 оны 11 дүгээр сарын 08                                                                                           Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Нийгмийн бодлогын хэлтэс,  Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Онцгой байдлын хэлтэс Соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа 50 хувийн дүүргэлттэйгээр нээж байгаатай холбогдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
3 Нийгмийн бодлогын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэд болон албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
4 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллага Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс,  Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ, “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Хууль зүйн тасаг, нийт байгууллагууд Шинэ сэргэлтийн бодлого буй цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төсөлд саналаа идэвхтэй өгч оролцох. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.11.11-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна.