-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [06:27:54]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№37/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№37/

 

2021 оны 11 дүгээр сарын 01                                                                                                    Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Статистикийн хэлтэс 11 сарын 1-нээс 12 сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдах тул холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллах, дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ тооллогыг сайтар зохион байгуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
3 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, нийт байгууллага Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
4 Газар зохион байгуулалтын алба, Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлж, хийсэн ажлын талаарх мэдээллээ олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.11.04-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/   цахим хаягаар хүлээн авна.