20 C
Ulaanbaatar
2022/08/12 [14:30:55]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№41/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№41/

 

2021 оны 12 дугаар сарын 13                                                                                                 Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс Нийслэлийн 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны дотор НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс ирүүлэх. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
3 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс,  Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 15 дугаар тушаалын дагуу сайжруулсан түлшний нөөц, хангалт, түгээлт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх болон Коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлуудыг зохион байгуулж, дүнг нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
4 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж, түүх нүүрс хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс сурагчдын улирлын амралт эхлэх хүртэл хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
6 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс 2021 оны шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
7 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Хууль зүйн тасаг Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/929 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах зарим үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулах/ Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
8 Иргэд, олон нийттэй харилцах абла Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, байгууллагынхаа цахим хуудсыг англи хэл дээр танилцуулдаг болгох. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.12.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна.