4 C
Ulaanbaatar
2021/10/23 [00:39:59]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№33/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№33/

2021 оны 9 дүгээр сарын 27                                                                                                      Улаанбаатар хот

 

 

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс Коронавируст халдвар (ковид-19)-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Эрүүл мэндийн төв,  дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмж, өргөтгөн, дуудлагыг бүрэн авах боломжийг бүрдүүлж, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
3 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Боловсролын хэлтэс КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, анги танхимын агаар сэлгэлтийг тогтмолжуулж, суралцагчдын бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
5 Цагдаагийн газар,  Боловсролын хэлтэс Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, Онцгой байдлын хэлтэс Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
8 Агаар орчны бохирдлын хяналтын тасаг Сайжруулсан шахмал түлшний боруулалтын цэгийг нэмэгдүүлж, гэр хороололын айл, өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлуудаа зохион байгуулах Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
9 Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуй өмчийн хэлтэс, Нийт байгууллага Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
10 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Захилагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
11 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
12 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Монгол Улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн, уриалгын дагуу нийслэлийн хэмжээнд мод тарих, зүлэгжүүлэх, бутжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.09.30-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.