20 C
Ulaanbaatar
2022/08/12 [13:46:06]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№15/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№15/

 

2022 оны 06 дугаар сарын 27                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, нийт байгууллага “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/853 дугаар захирамжаар батлагдсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
2 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн 2022 оны төсвийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
3 Төрийн захиргаааны удирдлагын хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн “Цахим шилжилт”-ийн нэгдсэн төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд дүүрэг, агентлаг, харьяа байгууллагууд саналаа өгч, тэдгээр саналуудыг нэгтгэн боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 8 хоног
4 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс,  Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/851 дүгээр захирамжаар Хотын стандартыг мөрдүүлэх бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хотын стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг сайтар зохион байгуулж ажиллах. Ажлын 8 хоног
5 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг, төсөв, ажлын даалгавар, боловсруулахдаа хотын стандартын хэм хэмжээг тусгах, мөрдүүлж ажиллах. Ажлын 8 хоног
6 Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавих ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
7 Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс,  Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
8 Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах. Ажлын 8 хоног
9 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, тохижилтод анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах. Ажлын 8 хоног
10 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, угаах ажлуудыг уриалах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
11 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Хан-Уул дүүргийн ар Зайсангийн аманд байрлалтай “Дугуй- Цагаан” болон Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
12 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа байгалийн өнгө, тогтоц сайтай, ногоон байгууламж бүхий газруудад орчны хяналтыг сайтар тавьж ажиллах. Ажлын 8 хоног
13 Аж ахуй, өмчийн хэлтэс, нийт байгууллагууд “Төрийн хэмнэлтийн хууль”-ийн хэрэгжилтийг сайтар хангаж нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
14 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах. Ажлын 8 хоног
15 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах. Ажлын 8 хоног
16 Хууль, эрх зүй, архивын хэлтэс Баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. Ажлын 8 хоног
17 Онцгой байдлын хэлтэс,  Цагдаагийн газар, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Хүүхдүүдийг болзошгүй үер, гол усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх болон цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх ажлууд эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.07.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна.