13 C
Ulaanbaatar
2022/07/04 [03:54:10]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

 

2022 оны 06 дугаар сарын 13                                                                                                    Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, нийт байгууллага Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. Ажлын 8 хоног
2 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх Ажлын 8 хоног
3 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ Цагдаагийн газар Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
4 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
5 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, холбогдох байгууллагууд Дүүргийн төсвийн орлогын бүрдүүлэлт, нийслэлд төвлөрүүлэх орлогын тасалдлыг нөхөж, төсвийн тухай хуулийн дагуу орлогын гүйцэтгэлийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.06.22-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.