-17 C
Ulaanbaatar
2023/02/08 [14:22:00]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№18/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№18/

 

2022 оны 08 дугаар сарын 22                                                                                                   Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, нийт байгууллага 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудаа эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр явж шалгах ажлыг шуурхай зохион байгуулах. Ажлын 8 хоног
2 Цагдаагийн газар Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдүүлж, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх Ажлын 8 хоног
3 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Боловсролын хэлтэс Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор дуусгаж, ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр явж шалгах ажлыг зохион байгуулах. Ажлын 8 хоног
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв,  Боловсролын хэлтэс Коронавируст халдвар (Ковид-19) болон Томуу,томуу төст өвчний урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
5 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай байгаа тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах ажлуудаа шуурхай зохион байгуулах. Ажлын 8 хоног
6 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасраад байгаа тул 8 дугаар сардаа орлогын төлөвлөгөөг бүрэн хангах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар сарын төсвийн орлогын гүйцэтгэлийг хангалтгүй бүрдүүлсэн дүүрэг, газруудын удирдлагуудад хариуцлага тооцох. Ажлын 8 хоног
7 Татварын хэлтэс Нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг удирдлага арга зүйгээр ханган, орлого бүрдүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
8 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөл боловсруулагдаж байгаатай холбогдуулан төлөвлөгөөний төсөлд тусгах санал ирүүлсэн байгууллагууд өнөөдрийн дотор дахин нягталж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдтэй уулзаж саналаа нэгтгэн боловсруулж, эцэслэн танилцуулах. Ажлын 8 хоног
9 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаатай холбогдуулан баталсан хуваарийн дагуу холбогдох байгууллагуудын удирдлагууд биечлэн оролцож, Төлөөлөгч нараас үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
10 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартад нийцсэн онцгой анхаарч ажиллах. Ажлын 8 хоног
11 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
12 Цагдаагийн газар,  Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Гудамж, зам, талбайн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж хяналт тавих. Үүнд 1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх, 2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлах, 3. Гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах. 4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хорооллын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх. 5. Золбин нохойг устгах ажлаа шуурхайлах. Ажлын 8 хоног
13 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Төрийн албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.08.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.