-32 C
Ulaanbaatar
2022/12/03 [00:39:40]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС   ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№23/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС   ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№23/

 

      2022 оны 10 дугаар сарын 31                                                                                                                                                                               Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг сар болгон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байгаатай холбогдуулан хэрэгжилт нь удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлж, байгууллагууд цаг хугацаанд тайлагнаж ажиллах. Ажлын 8 хоног
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
2 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
3 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс Хот нийтийн аж ахуй болон инженерийн хангамжийн чиг үүргийн байгууллагууд хоорондоо ажлын уялдаа холбоог сайжруулах, мөн Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлуудыг зохион байгуулж Захирагчийн ажлын албанаас нэгдсэн удирдлага, бодлогоор хангаж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
4 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
5 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1357 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
6 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Дүүргүүдийн нутаг дэвсгэрт халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, халиа дошин үүсдэг газар зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айл, өрхийн судалгаа болон зөвшөөрөл олгосон албан тушаалтны судалгааг нарийвчилсан гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах. Ажлын 8 хоног
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
7 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллага Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
8 Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс, нийт байгууллага Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
9 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс “Digital city” төслийн хүрээнд хийгдэж байгаа хэсгийн ахлагч, онлайн бизнес төв, E-school, хүүхдийн автобусны техникийн шийдлүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах Ажлын 8 хоног
10 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийтийн эзэмшилийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх. Ажлын 8 хоног
11 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр 2023 онд /явган болон дугуйн зам, нийтийн эзэмшлийн гудамж, замын тохижилт, ногоон байгууламж/-ийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулах ажлаа шуурхай зохион байгуулах. Ажлын 8 хоног
12 Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс 2022 онд Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тендер, сонгон шалгаруулалтад оролцож ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг гаргаж, иргэд, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.11.09-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.