Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН  

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, нийт байгууллага Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 3 хоног
2 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх. Ажлын 3 хоног
3 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах. Ажлын 3 хоног
4 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлэх. Ажлын 3 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах. Ажлын 3 хоног
6 Нийгмийн хөгжлийн хэлтэс,, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Соёлын ордон “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангах. Ажлын 3 хоног
7 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажлаа эрчимжүүлж, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх. Ажлын 3 хоног
8 Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс Сургуулийн орчинд элс, хайрга, дайрга ачсан хүнд машин механизмын техникийн бүрэн байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллах. Ажлын 3 хоног
9 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэх. Ажлын 3 хоног
10 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Зуслангийн бүсэд байгаа айл өрхүүдийн нүхэн жорлонгуудыг ариутгах, халдваргүйжүүлэх, ашигтай бактер хийх ажлаа эрчимжүүлэх. Ажлын 3 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.05.05-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.