НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№18/
2024 оны 08 дугаар сарын 27 Улаанбаатар хот
№ | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
1 | Боловсролын хэлтэс | Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, стандартыг мөрдүүлж, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 7 хоног |
2 | Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс | Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган камержуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 7 хоног |
3 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ | Дүүргүүд өөрсдийн нөөц, төсвийн зохицуулалтын хүрээнд борооны улмаас эвдэрч гэмтсэн автозам, гудамж, талбай, ногоон байгууламжуудаа нөхөн сэргээх ажлуудаа эрчимжүүлэх. | Ажлын 7 хоног |
4 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагууд, | Хот нийтийн аж ахуйн чиг үүргийн хүрээнд шинээр худалдан авах, нэн шаардлагатай тусгай зориулалтын машин, механизмуудын судалгааг гаргаж, төсвийн тодотголд тусгуулах талаар бэлтгэл ажлыг хангах. | Ажлын 7 хоног |
5 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ | Хотын ногоон байгууламжууд дахь зүлэг, шарилж, мод, бут, автозамын нэгдүгээр эгнээ дагуу ургасан модыг засаж жигдлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах. | Ажлын 7 хоног |
6 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба | Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, цас хайлуулах давс, бодис худалдан авах эрхийг дүүргүүдэд шилжүүлж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
7 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Нийслэлийн хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг бүрэн барагдуулж, хуулийн хугацаанд нь иргэнд хариу өгч ажиллах. | Ажлын 7 хоног |
8 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн хэмжээнд хөрсний ус зайлуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах. | Ажлын 7 хоног |
9 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Цагдаагийн газар | Дэд төвийн байрны асуудлыг дүүргүүд эцэслэн шийдвэрлэх. | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.09.03-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/
цахим хаягаар хүлээн авна.