Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ, ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№25/

 

          2024 оны 12 дугаар сарын 30                                                                                                                                                                    Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгавар Хугацаа
1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн 2025 оны төсөв батлагдахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлуудын эрхийг шилжүүлж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. Ажлын 7 хоног
2 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс, нийт байгууллага 2025 оны Засгийн газраас “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг уялдуулан боловсруулж хуулийн хугацаанд нь гарган батлуулж, гэрээ байгуулах бэлтгэл хангах. Ажлын 7 хоног
3 Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
4 Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл эргүүл, жижүүр томилон ажиллуулж, инженер хангамжийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа, шуурхай бэлэн байдлыг хангаж ажиллах. Ажлын 7 хоног
6 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Гадаадын хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжаар баригдсан барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг нийслэлийн өмчид бүртгэж, ашиглагч байгууллагыг тодорхой болгож зардлыг 2025 оны төсөвт тусгах ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
7 Хэвлэл мэдээллийн тасаг 2025 оны 01 дүгээр сардаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсыг шинэчлэх, байгууллагуудын мэдээллийг урсгалыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж, танилцуулах. Ажлын 7 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2025.01.08-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.