ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№20/
№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
1 | Дүүргийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэж буй 27 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлэх | Мэргэжлийн хяналтын хэлтэс | VI/13-ны дотор |
2 | Эрүүл мэндийн төвийн барилгын засварын зураг төсвийг танилцуулах | Эрүүл мэндийн төв | VI/13-ны дотор |
3 | Эрүүл мэндийн төвийн ТУЗ-ийн хурлыг яаралтай зохион байгуулах | Эрүүл мэндийн төв | VI/13-ны дотор |
4 | Нийт хэлтэс, албадын албан хаагчид 2022.07.01-ний өдрийн дотор тоон гарын үсэг авах, Улсын бүртгэлийн хэлтэс хуваарь гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах | Нийт байгууллага, Улсын бүртгэлийн хэлтэс | VII/01-ний дотор |
5 | Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэх, олон нийтэд тухай бүр мэдээлж ажиллах, Зайсангийн гүүрнээс Яармаг хүртэл дугуйн замын трасс гаргах ажлыг судалж, танилцуулах | Газар зохион байгуулалтын алба | VI/13-ны дотор |
6 | Худалдан авах ажиллагааны явцын календарчилсан төлөвлөгөөг холбогдох хэлтэс, албадад хүргүүлж, хяналт тавьж ажиллах | Худалдан авах ажиллагааны алба | VI/13-ны дотор |
7 | Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчдад монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүйгээр энэ 7 хоногт багтаан сургалт зохион байгуулах | Албан бус насан туршийн боловсролын төв | VI/13-ны дотор |
8 | Амралтын өдрийн худалдааны байршлыг дахин судлах, хороодын Засаг даргатай хамтрах, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарах | Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв | VI/13-ны дотор |
9 | Хогийн цэгүүдийг коджуулах ажлыг дуусгах, шуурхай зохион байгуулах | Нийт хог тээврийн байгууллагууд | VI/13-ны дотор |
10 | Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2022 оны эхний хагас жилийн биелэлтийг Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэст албан бичгээр хүргүүлэх | Нийт байгууллагууд | VI/13-ны дотор |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.06.13-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.