№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
1 | 2 | 3 | |
1 | Тоон гарын үсэг олгох ажлыг хороодтой хамтран шуурхай зохион байгуулах, дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчдын тоон гарын үсгийн хамрагдалтыг дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах | Улсын бүртгэлийн хэлтэс | VI/20-ны дотор |
2 | Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа автомашинуудын дэлгэрэнгүй мэдээллийг гаргах, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ажлын хэсэг байгуулж, холбогдох байгууллагуудаар явж, танилцуулах | Хууль, эрх зүй, архивын хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс | VI/20-ны дотор |
3 | “Хан-Уул Агро” ААТҮГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс хамтран эвдэрсэн замыг засварлах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар санал боловсруулан танилцуулах | “Хан-Уул Агро” ААТҮГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс | VI/20-ны дотор |
4 | Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэвэр тогтоолт, олголтын талаар дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах | Нийгмийн даатгалын хэлтэс | VI/20-ны дотор |
5 | Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Соёлын ордон хамтран томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах талаар удирдамж батлуулан, танилцуулах | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Соёлын ордон | VI/20-ны дотор |
6 | Газар зохион байгуулалтын алба хашаа хайс, гарааш чөлөөлөх ажлуудаа иргэд, олон нийтэд тухай бүр мэдээлэх, чөлөөлсөн байршлуудад тохижилтын ажлыг хийх | Газар зохион байгуулалтын алба | Тухай бүр |
7 | Боловсролын салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарын цалин урамшууллын 30% олгогдож байгаа эсэхэд анхаарах, явцыг танилцуулах | Боловсролын хэлтэс | VI/20-ны дотор |
8 | “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ үйл ажиллагаагаа олон нийтэд мэдээлэх, хийсэн ажлуудаа тухай бүр байршуулах | “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ | Тухай бүр |
9 | Биеийн тамир спортын хороо зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдааныхаа талаар мэдээллийг группд байршуулж байх | Биеийн тамир спортын хороо | Тухай бүр |
10 | Сайн дурын ажилтнуудын баг бүрдүүлэн, шаардлагатай байршлуудад ажиллуулах төсөл бэлтгэн танилцуулах | Улаан загалмайн хороо | VI/20-ны дотор |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.06.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.