20 C
Ulaanbaatar
2022/08/12 [14:50:40]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№27/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№27/

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 2 3  
1 Туул 100 ортой эмнэлгийн үйл ажиллагааг нээхэд шаардагдах ор, тоног төхөөрөмжүүдийн тооллого хийх, ямар зохион байгуулалтаар ажиллах талаар мэдээллийг танилцуулах. “Онцгой байдлын хэлтэс”, “Эрүүл мэндийн төв”, “Нэгдсэн эмнэлэг” VIII/3
2 Туул голын эрэг дагуу хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж, эрүүл ахуйн шинжилгээ хийх. “Мэргэжлийн хяналтын хэлтэс” VIII/5
3 Туул голын эрэг дагуу явуулын бус худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа өнгө үзэмж муутай, стандартын шаардлага хангаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч ажиллах. “Газар зохион байгуулалтын алба”, “Хорооны Засаг дарга” VIII/5
4 Дүүргийн 11 дүгээр хорооны засварын ажлыг эрчимжүүлэх, 19 дүгээр хорооны засварын ажлыг эхлэх. “Нийтлэг үйлчилгээний алба” VIII/5
5 Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар асуудал хэлэлцүүлэх тохиолдолд Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын зөвлөлийн хурлаар уламжлуулан дээд шатны байгууллагад хүргүүлж байх. “Нийт хэлтэс, алба” Тухай бүр
6 Дүүргийн нэг цонхоор үйлчлүүлж байгаа иргэдийг урт оочер, дараалал үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллах. “Улсын бүртгэлийн хэлтэс”, “Засаг даргын Тамгын газар” Тухай бүр
7 “Хотын соёл-Хан-Уул”-аас олон нийтийн соёлын арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллах. “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс”, “Соёлын ордон” VIII/12
8 Хог тээврийн байгууллагууд жолооч, ачигч нарынхаа хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах. “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Эко тээвэр” ААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ VIII/5
9 Хог тээврийн байгууллагуудын цалингийн данс болон цалингийн зардлын тайланд аудитын шалгалт хийх “Засаг даргын Тамгын газар”, “Дотоод аудит VIII/5

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.08.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө  /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.