9 C
Ulaanbaatar
2021/09/19 [03:42:00]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН   НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№07/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН   НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№07/

 

2021 оны 09 дүгээр сарын 07                                                                                     Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах.

Мэргэжлийн хяналтын хэлтэс дараагийн шуурхай зөвлөгөөнд дараах мэдээллийг бэлтгэж танилцуулах. Үүнд:

1.    Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт зохион байгуулж, шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж байгуулагуудад арга хэмжээ авсан талаар танилцуулах

2.    Иргэдийн халуун хэмжиж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх

3.    Дархлаажуулалтын тунд хамрагдсан иргэдэд үйлчилж байгаад хяналт тавих эдгээр мэдээллүүдийг бэлтгэн танилцуулах

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар 2021.09.10
2 Газрын зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах ажлыг шуурхай зохион байгуулах Газар зохион байгуулалтын алба 2021.09.10
3 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар 2021.09.10
4 Мананцарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс 2021.09.10
5 Нийт байгууллагууд коронавируст /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх. “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ, Нийт байгууллага 2021.09.10
6 Байгууллагууд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт байгууллагууд 2021.09.10
7 Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулж ажиллах. Агаар орчны бохирдлын хяналтын тасаг,  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар,  Онцгой байдлын хэлтэс 2021.09.10

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.09.10-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна