-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [06:32:08]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

 

2021 оны 10 дугаар сарын 26                                                                                                  Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хяналт тавих албан тушаалтан
1 Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдөж ажиллах. Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Сайжруулсан шахмал түлшний нөөц болон түүхий эдийн нөөцийг сайтар бүрдүүлэх, борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, дүүрэг, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах. Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Засаг даргын орлогч С.Сайнбаяр
3 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 382 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох. Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд Засаг даргын орлогч А.Амартүвшин
4 Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах. Боловсролын хэлтэс,  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс Засаг даргын орлогч А.Амартүвшин
5 Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдах тул бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах. Статистикийн хэлтэс Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. Санхүү, төрийн сангийн хэлтэс, Аж ахуй өмчийн хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллага Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,  нийт байгууллага Засаг даргын Тамгын газар
8 Дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, хэлтэс, албадууд албан хаагчдаа дархлаажуулалтын 3 дугаар тунд хамруулах, хамрагдсан албан хаагчдын тоон мэдээллийг гарган дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах мэдээндээ нэгтгэн тайлагнах Нийт байгууллага Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
9 Дархлаажуулалтын суурийн цэгийг Буянт-Ухаа спорт цогцолбор болон төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулах талаар судалж,  танилцуулах Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.10.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/  цахим хаягаар хүлээн авна