9 C
Ulaanbaatar
2021/09/19 [02:57:00]
Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/

 

2021 оны 08 дугаар сарын 31         Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах. Цагдаагийн газар,  Мэргэжлийн хяналтын хэлтэс 2021.09.03
2 Үйлчлүүлж буй иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд онцгой анхаарах, албан хаагчдынхаа дархлаажуулалт, биеийн байдалд анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч дотоод зохион байгуулалтаа сайжруулах Нийт байгууллагууд 2021.09.03
3 Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтарч шуурхай авч ажиллах Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийт байгууллагууд 2021.09.03
4 Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГазруудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, санал солилцох тул ажлаа сайжруулахад онцгой анхаарч ажиллах Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ 2021.09.03
5 Коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгүүд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллах Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс 2021.09.03
6 Эмнэлгүүдэд хүнд өвчтөнүүдийн тоо ихсэж байгаа тул холбогдох арга хэмжээг шуурхай авч, онцгой анхаарч ажиллах Эрүүл мэндийн төв, дүүргийн Нэгдсэн эмнэлэг 2021.09.03
7 Байгууллагууд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор үйл ажиллагааны тайлангаа Засаг даргын Тамгын газарт албан хэрэг хөтлөлтийн EDOC програмаар болон цаасаар албажуулж ирүүлэх Нийт байгууллагууд 2021.09.03

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.09.03-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

цахим хаягаар хүлээн авна.