Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№20/

2021 оны 05 дугаар сарын 24                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай ажил, олон нийттэй харилцах алба Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуултад идэвхтэй хамруулж, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ, нийт байгууллагууд Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд дархлаажуултын 2 дахь тунгаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6 Мэргэжлийн хяналтын хэлтэс Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд эрх шилжүүлсэн, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих ажлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.05.27-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

 цахим хаягаар хүлээн авна