Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№24/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

/ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№24/

 

2021 оны 06 дугаар сарын 21                                                                                                      Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв,  Онцгой байдлын хэлтэс Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаанд дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудын идэвх оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарч, эзгүй байгаа удирдлага, албан хаагчийн албан үүргийг орлон ажиллах хэлтэс, нэгжийн дарга, асуудал хариуцсан албан хаагчдыг томилж, ажлын хийдэл гарахгүй ажиллах. Байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагаа, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд “Хотын соёл” аяныг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулан байгууллагын соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро”  ОНӨААТҮГ Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, нэгдсэн цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро”  ОНӨААТҮГ, Мэргэжлийн хяналтын хэлтэс Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, автобусны буудал, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, харшил төрүүлэх ургамал, шарилж, модны улингарын гаралтыг багасгах, харшил үүсгэгчийг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Нийслэлийн зам, замын байгууламжийн их засвар, нөхөөс, заадасны ажлыг төлөвлөгдсөн хугацаанд хийж гүйцэтгэх, гүүрийн байгууламж, нүхэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, хайс хашлагийн засварын ажлыг тогтмол хийж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
8 Замын цагдаагийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн автозамын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хайс хашлагыг засварлах, нийслэлийн иргэдийн амьдрах орчин, хотын өнгө үзэмжид нөлөөлөхүйц аливаа ажлыг хийхдээ тооцоо судалгаатай хийх, шаардлагатай тохиолдолд иргэд, олон нийттээс санал авч байх, төсвийн үргүй зардал гаргахгүй байхад анхаарч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
9 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрчимжүүлэх. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.06.24-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна