Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ/ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№25/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ/ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№25/

 

2021 оны 06 дугаар сарын 28                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Нийт байгууллага Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулж, хяналт тавих, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв,  Онцгой байдлын хэлтэс Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд сайн дураар ажиллах, эмч, сувилагч нарын бүртгэл судалгааг гаргаж, ажиллах хүн хүчний нөөц, санхүүгийн тооцоог гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Эрүүл мэндийн төв,  Онцгой байдлын хэлтэс, Шуурхай ажил, олон нийттэй харилцах алба 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллах Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6   Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/457 дугаар захирамжийн хүрээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлж, болзошгүй аюул ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хөдөлмөр аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
8 Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллага “Хотын соёл” аяныг хүрээнд байгууллагууд соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар тодорхой үр дүн бүхий олон талт ажлуудыг шинээр санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд сурталчлан, таниулах ажлуудыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
9 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, наадамд оролцох оролцогчдыг дархлаажуулалтад бүрэн хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тухай бүрд нь хийж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
10 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Шуурхай ажил олон нийттэй харилцах алба Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах ажил, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, ажлуудыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.07.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна