Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№21/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

/ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№21/

 

2021 оны 06 дугаар сарын 02                                                                                                          Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн хүрээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,Онцгой байдлын хэлтэс Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
3 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
4 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро”  ОНӨААТҮГ Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөлчдийн холбоодод байр орцны үүд, ойр хавьдаа хогийн савнууд байршуулах ажлуудыг зохион байгуулах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
6 Дүүргийн Сонгуулийн хороо, Хууль зүй, архивын тасаг МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07:00-22:00 цагийн хооронд санал авах тул бэлтгэл ажлыг сайтар хангах. 2. Санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
7 Дүүргийн Сонгуулийн хороо, Хууль зүй, архивын тасаг, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 3. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд санал авах тул холбогдох журмын дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах. 4. Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай захирамжийн төслийг боловсруулж танилцуулах. 5. Сонгуулийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах 6. Сонгуулийн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх. 7. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үеэр Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэхээр байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.06.04-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна