Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№36/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№36/

 

2021 оны 10 дугаар сарын 25                                                                      Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Онцгой байдлын хэлтэс Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдөж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний нөөц болон түүхий эдийн нөөцийг сайтар бүрдүүлэх, борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, дүүрэг, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 382 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс,  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
5 Статистикийн хэлтэс Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдах тул бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Аж ахуй өмчийн хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллага Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,  нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
8 Эрүүл мэндийн төв Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын эмийн сангуудын нөхцөл байдал, эм хангамжийн нөөц, эмийн үнэ зэрэгт хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.10.28-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.