Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№40/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№40/

 

2021 оны 11 дүгээр сарын 29                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө, нийслэлийн 2022 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын хурлын хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн 2021 оны төсвийн төлөвлөгөөний дагуу үлдэж буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
3 Хууль зүйн тасаг Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” А/828 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, биелэлтийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст тайлагнаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалах ажлаа эрчимжүүлэх. Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
5 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулах аян зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
6 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар цахим хурлын тэмдэглэлийн 1.1 дэх заалт /Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад ажлын нэг өдрийн чөлөө олгож, дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамрагдаагүй шалтгааны талаарх судалгааг 2021 оны 12 дугаар сарын 03-ны дотор [email protected] цахим хаягаар ирүүлэх/ хэрэгжилтийг хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
7 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр сайтар хангаж, нөөцөө бүрдүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
8 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ, “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ Хот нийтийн аж ахуйн зориулалтын машин, техник, тоног төхөөрөмжийн нэмэгдүүлэх тооцоо, судалгаа, цаашид хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
9 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ, “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ Халтиргаа гулгаанаас сэргийлж нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, алслагдсан хороолол авто зам болон орон сууцны хороолол доторх авто замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
10 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон Нийслэлийн Засаг дарга нарын зөвлөхүүдээс өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
11 Хууль зүйн тасаг, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 929 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах зарим үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулах/ Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.12.02-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.