Хан-Уул
Мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№42/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№42/

 

2021 оны 12 дугаар сарын 27                                                                                               Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, Захирагчийн ажлын алба хяналт тавих. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
3 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторхи гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
4 Хууль зүйн тасаг, нийт байгууллага Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажлуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Цагдаагийн газар Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалтгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
6 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс,  Цагдаагийн газар Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.12.30-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/   цахим хаягаар хүлээн авна.