Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№30/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№30/

 

2021 оны 8 дугаар сарын 23                                                                                           Улаанбаатар хот

 

 

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар 1.КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Эрүүл мэндийн төв,  Онцгой байдлын хэлтэс, Шуурхай ажил олон нийттэй харилцах алба КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээний хүрээнд дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, иргэд олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв,  Онцгой байдлын хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Өвөлжилтийн бэлтгэл хангах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан /хурдан морь уралдуулах, бөх барилдуулах/ зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зохион байгуулахгүй байх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ, нийт байгууллагууд КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байрнуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс,   Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Цагдаагийн газар 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/641 дүгээр захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Цагдаагийн газар 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/642 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
8 Цагдаагийн газар 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул хөдөлгөөн зохицуулалтыг сайтар зохион байгуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
9 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс 2021-2022 ОНЫ ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлуудын гүйцэтгэлийн хяналт газар дээр тогтмол тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
10 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс 2021-2022 ОНЫ ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
11 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс 2021-2022 ОНЫ ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгийн байршил, хүртээмжийг оновчтой болгох, айл өрхүүдийг угаарын хийн хордлогод өртөхгүй байх урьдчилан сэргийлэх цогц ажлуудыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
12 Газар зохион байгуулалтын алба,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Газрын зөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөн байршуулуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэж, тохижилтын зураг төсөл, ажлын даалгавар зэргийг шуурхай баталж, тохижуулах ажлуудын гүйцэтгэлийн хяналт газар дээр тогтмол тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
13 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд автомашинтай албан хаагчдынхаа тоон судалгааг гаргаж, нэгдсэн журмаар байгууллагынхаа автобусаар үйлчлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.08.26-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.