Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№31/  

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№31/

 

2021 оны 8 дугаар сарын 30                                                                                                           Улаанбаатар хот

 

 

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Коронавируст /Ковид-19/ халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд: • Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, • Эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөц бүрдүүлэх. • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаалжуулалтыг 9 дүгээр сарын 15-наас эхлүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангах. • Эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, “Хан-Уул зам, засвар арчлалт” ОНӨААТҮГ 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу тогтмол цаг хугацаанд нь орлого бүрдүүлж, хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналтын хэлтэс ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: “Хотын стандартын арга зүйн баримт бичиг”-ийн хэрэглээг хэвшүүлэх, сургалт, арга зүйгээр хангах, захиалагчийн хяналт тавьдаг мэргэжлийн чиг байгууллагуудын албан хаагчдад стандарт, нормыг мөрдүүлэх, хэрэгжилтийг газар дээр нь хянаж зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.09.02-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.