Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№32/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№32/

 

2021 оны 9 дүгээр сарын 06                                                                                       Улаанбаатар хот

 

 

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ, Нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд Коронавируст /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх. Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Дүүргүүдийн нутаг дэвсгэрт мананцарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт байгууллагууд Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны өдрийн дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай бригадыг бэлэн байлгах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Агаар орчны бохирдлын хяналтын тасаг,  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар,  Онцгой байдлын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Агаар орчны бохирдлын хяналтын тасаг, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Иргэдийг угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлж зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэж, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг хангаж мэргэжлийн байгууллагууд бэлэн байдалд ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
8 Агаар орчны бохирдлын хяналтын тасаг Сайжруулсан шахмал түлшний боруулалтын цэгийг нэмэгдүүлэх, ачих, буулгах, савлах, хүн хүчний нөөц бололцоог сайтар төлөвлөж, зохион байгуулалттай ажиллах, “Таван толгой түлш” ХХК-ний тээвэрлэлт болон дотоод зохион байгуулалтын ажлыг сайжруулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
9 Агаар орчны бохирдлын хяналтын тасаг Сайжруулсан түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
10 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
11 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын цаг ашиглалтыг сайжруулж, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.09.09-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.