Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

 

2022 оны 01 дүгээр сарын 24                                                                                                        Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Газар зохион байгуулалтын алба 2022 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах. Үүнд: – Энэ сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах. – Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах. – Газар чөлөөлөх ажлын бэлтгэл хангах. – 3 дугаар сарын 1-ээс эхлэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх бэлтгэлийг сайтар хангах. Ажлын 6 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллага Нутгийн захиргааны байгууллагууд дотоодоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, халдвар илэрсэн үед авах хариу арга хэмжээний түр заавар зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах. Ажлын 6 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
3 Хүнс, худалаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг хийлгэж, арга зүйн зөвлөн туслах ажлуудыг сайтар зохион байгуулах. Ажлын 6 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
4 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/22 дугаар захирамжаар 2022 оны нийслэлийн төсвийн орлогын хуваарийг батлагдсан, оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. Ажлын 6 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс Инженер хангамжийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 6 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Хууль зүйн тасаг, нийт байгууллага Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 6 хоног Засаг даргын Тамгын газар
7 Цагдаагийн газар Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллах. Ажлын 6 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
8 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ 02 дугаар сарын 10-ны дотор өгч дуусгах. Ажлын 6 хоног Засаг даргын Тамгын газар
9 Онцгой байдлын хэлтэс,  Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Нийслэлийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах. Үүнд: /Усны халиа үүсэх, шар усны үер, угаарын хийн хордлого болон ахуйн гал түймэр/ Ажлын 6 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2022.01.31-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.