Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

2022 оны 05 дугаар сарын 16                                                                                                          Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Санхүү төрийн сангийн хэлтэс,  Татварын хэлтэс Дүүргийн төсвийн орлогын бүрдүүлэлт, нийслэлд төвлөрүүлэх орлогын тасалдлыг нөхөж, төсвийн тухай хуулийн дагуу орлогын гүйцэтгэлийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
2 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, бүх талаар нь дэмжлэг үзүүлж ажиллах. Ажлын 8 хоног
3 Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс,  Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
4 Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба,  Онцгой байдлын хэлтэс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас СӨХ-ийн дээд зөвлөлтэй хамтран СӨХ-ийн холбоодод дараах чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Үүнд: – Орон сууцны хороолол дундах зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, орц гарч хаасан хашаа хайсыг буулгаж, цэгцлэх. – Түргэн тусламж болон гал унтраах авто машин хороололруу чөлөөтэй нэвтрэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах. – Орчны эрүүл ахуй, ариун цэвэр, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилтын ажлуудыг зохион байгуулах, бусад Ажлын 8 хоног
5 Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн, орчны эрүүл ахуй, хог хаягдал, ариун цэврийн байдалд хяналт тавих, иргэдийн оролцоог хангах ажлуудаа эрчимжүүлж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
6 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс,  Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Боловсролын хэлтэс Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлууд эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
7 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хариуцсан чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах. Ажлын 8 хоног
8 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спортын хороо “Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хариуцсан чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах. Ажлын 8 хоног
9 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спортын хороо “Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтэд байгууллага хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах. Ажлын 8 хоног
10 Цагдаагийн газар Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг ханган, хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
11 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах. Ажлын 8 хоног
12 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд тусгах саналаа яаралтай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс ирүүлэх. Ажлын 8 хоног
13 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 8 хоног
14 Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Хог хаягдлын менежмент болон төлбөр хураамжийн асуудлаар тооцоо судалгаа, цаашид авах арга хэмжээний саналаа боловсруулж танилцуулах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.05.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.