Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

 

2022 оны 05 дугаар сарын 30                                                                             Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, нийт байгууллага “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирлагаар хангаж ажиллах. Ажлын 8 хоног
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх. Ажлын 8 хоног
3 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах тул хороодыг шаадлагатай мэдээллээр хангаж, иргэдийг идэвхтэй оролцуулах. Ажлын 8 хоног
4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс,  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах. Ажлын 8 хоног
5 Цагдаагийн газар Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч ажиллах. Ажлын 8 хоног
6 Газар зохион байгуулалтын, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ,  Олон нийттэй харилцах алба Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, иргэд, олон нийтэд нээлттэй тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 8 хоног
7 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс,  Олон нийттэй харилцах алба Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, моджуулах, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж, иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах. Ажлын 8 хоног
8 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ, Олон нийттэй харилцах алба Авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан авто зам хаах, хэрэглээний халуун, хүйтэн ус хязгаарлах тухай мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол хүргэж ажиллах. Ажлын 8 хоног
9 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс,  Олон нийттэй харилцах алба, холбогдох байгууллагууд Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа болон хийгдэх гэж байгаа ажлуудын талаарх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 8 хоног
10 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг олон улсын стандартын дагуу зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
11 Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс,  Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.06.08-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.