Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№11/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№11/

 

2022 оны 05 дугаар сарын 02                                                                                                      Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Худалдан авах ажиллагааны алба,  Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс “Төрийн хэмнэлтийн тухай” хууль, тогтоомжийн дагуу нийслэлийн төсөв, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг төсвийн тодотгол хийх хүртэлх хугацаанд зогсоох. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
2 Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс, нийт байгууллага “Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Төрийн хэмнэлтийн тухай” хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатны байгууллагууд хангаж, үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлж, энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөж, хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
3 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг сайтар хангаж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
4 Газар зохион байгуулалтын алба, Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн дүн, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
8 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа Усан оргилууруудыг 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор ажиллуулах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.05.11-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.