Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/

 

       2022 оны 08 дугаар сарын 01                                                                                        Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн бүх шатны байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарч, Захирагчийн ажлын алба хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
2 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Хөдөлгөөний ачаалал ихсэж байгаатай холбогдуулан авто зам, явган хүний гарцын гэрэл дохио болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангаж, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
3 Боловсролын хэлтэс,                 Эрүүл мэндийн төв,                      Нэгдсэн эмнэлэг Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Дээд газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг 8 дугаар сараас эхлэн сар бүр Засгийн газарт тайлагнаж байгаатай холбогдуулан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгаварын хэрэгжилтийг хангаж ажиллах. Ажлын 8 хоног
5 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг /Хөрөнгө оруулалтын ажлын бүртгэл мэдээллийн цахим системд/ тогтмол бүртгэж ажиллах. Ажлын 8 хоног
6 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэл ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
7 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Зам засвар, арчлалт ОНӨААТҮГ, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
8 Эрүүл мэндийн төв Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө батлагдсан тул нийт байгууллагууд хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээг сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.08.10-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.