Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№20/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№20/

 

2022 оны 09 дүгээр сарын 19                                                                Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, удаашралтай байгаа, хөрөнгө оруулалт шаардагдахгүй ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
2 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүүрэг, дүүргийн иргэдтэй хийх уулзалтуудын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. Ажлын 8 хоног

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

3 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. Ажлын 8 хоног
4 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс,  Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, нийт байгууллага Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах. Ажлын 8 хоног
5 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 8 хоног

ТӨСВИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

6 Санхүү төрийн сангийн хэлтэс,  Татварын хэлтэс, нийт байгууллага 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлэх. Ажлын 8 хоног
7 Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуй өмчийн хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллага Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. Ажлын 8 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

8 Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлуудаа эрчимжүүлэх. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.10.05-ны өдрийн 12:00 цагаас өмнө/[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.