Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

 

   2022 оны 10 дугаар сарын 17                                                                                              Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Хууль, эрх зүй, архивын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Засгийн газрын 2022 оны 48 дугаар тэмдэглэлийн дагуу Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 21-ны дотор ирүүлэх. Ажлын 8 хоног

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

2 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 16 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
3 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарах, түлшний чанар болон сайжруулсан шахмал түлш олгох картын системын үйл ажиллагааг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

4 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийгдэх ногоон байгууламжийн байршлыг тодорхойлж нийслэлийн удирдлагуудад танилцуулах. Ажлын 8 хоног
5 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах. Ажлын 8 хоног
6 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг анги, танхим, дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч хэрэгжэлтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
7 Аж ахуй, өмчийн хэлтэс Нийтийн тээврийн автобусны буудлуудыг дүүргүүдэд шилжүүлэх тооцоо, судалгаа, санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.10.26-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.