Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” А/32 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
2 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/47 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх. Ажлын 8 хоног
3 Газар зохион байгуулалтын алба, Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс “Хот хөгжлийн индекс” хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, шаардлагатай судалгаа, мэдээ мэдээлэл шуурхай солилцож, ажлаа уялдуулж ажиллах. Ажлын 8 хоног
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Удирдлагын академитай хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” богино хугацааны сургалтанд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд биечлэн оролцох. Сургалт: 2023 оны 02 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Удирдлагын академийн байранд зохион байгуулна Ажлын 8 хоног
5 Цагдаагийн газар Нийслэлийн хэмжээнд Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх. Ажлын 8 хоног
6 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс Золбин нохой, муур устгах ажлаа дүүргүүдтэй хамтран зохион байгуулж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.02.08-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.