Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН САЛБАР, НОГООН ХӨГЖИЛ БОЛОН АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН САЛБАР, НОГООН ХӨГЖИЛ БОЛОН АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийгдэж байгаа “Дижитал сити” болон Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-н ажлуудыг холбогдох байгууллагууд эрчимжүүлэх. Үүнд:

– Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг, цахим гэрчилгээгээр /RFID/ солих ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах.

– “e-School” боловсролын нэгдсэн платформын хэвийн үйл ажиллагааг хангаж, байнгын ашиглалттай байлгах, мэдээллийн шинэчлэлтийг цаг тухай бүрд оруулж хэвшүүлэх.

– Хэсгийн ахлагчийн систем нэвтрүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хороодын үйл ажиллагаанд байнгын ашиглаж, ажиллах.

– Цахим дашбоард нэвтэрсэнтэй холбогдуулан зарим байгууллагууд тоон мэдээ, мэдээллээ цаг хугацаанд нь тогтмол оруулж, системийн ажилд дэмжлэг үзүүлэх.

Ажлын 6 хоног
2 Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудаа сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 6 хоног
3 Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, урьдчилан сэргийлж ажиллах. Ажлын 6 хоног
4 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. 1. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. 2. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. Ажлын 6 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.02.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.