Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагууд бодит мэдээлэл, судалгааг гаргаж, хамтран ажиллах. Ажлын 8 хоног
2 Онцгой байдлын хэлтэс,  нийт байгууллага “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох. Ажлын 8 хоног
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ныг хүртэл “Сүхбаатарын талбай” дээр иргэд, олон нийтэд зориулсан аялал жуулчлал, соён гэгээрүүлэх, нийгэм, соёл урлагийн салбарын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. Ажлын 8 хоног

УЛААНБААТАР ХОТЫН “ЦАХИМ ШИЛЖИЛТ”-ИЙН ХҮРЭЭНД

5 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс “Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнг байгууллагуудын ажилтан, албан хаагчдаа танилцуулж хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
6 Цагдаагийн газар Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/ буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг иргэдэд олгох, тээврийн хэрэгсэлд суурилуулах байршлуудаа судалж тодорхойлох, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа сайтар хангаж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах Ажлын 8 хоног

ТӨСВИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

7 Татварын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс Дүүргүүд болон төсвийн орлого бүрдүүлэгч агентлаг, харьяа газар, байгууллагууд төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
8 Татварын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх орлогын биелэлтийг 3 дугаар сардаа багтаан өссөн дүнгээр ханган биелүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
9 Санхүү, төрийн сангийн хэлтэс Төлбөр тооцооны цахим системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан “Төсвийн гүйлгээг цахим системээр хяналт тавих” сэдэвт сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны 10.00 цагт Улаанбаатар хотын Хүүхдийн ордонд зохион байгуулах тул байгууллагуудын удирдлага идэвхтэй оролцох. Ажлын 8 хоног

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХ

10 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2023 онд хэлэлцэх асуудлын жагсаалтад төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.03.22-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.