Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хэвлэл мэдээллийн тасаг, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба,  нийт байгууллагууд Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг заалт тус бүрээр хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.

– Зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, энгийн, ойлгомжтой хэлбэрээр байршуулах.

– Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, түүний мөрөөр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хэрэгжилт үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах.

– 2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, барилгын А даалгавар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/ сайтад байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

– Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийг ил тод болгох.

Ажлын 3 хоног
2 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байхад анхаарч боловсруулан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 3 хоног
3 Цагдаагийн газар Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/485 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах “Шуурхай удирдлагын баг”-ийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг цаг тухайд нь хэрэгжүүлэн, тайлагнаж ажиллах Ажлын 3 хоног
4 Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажлыг бүх шатандаа сайтар анхаарч ажиллах. Ажлын 3 хоног
5 Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Турк Улсад болсон газар хөдлөлтийн тухай” гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-17.00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид, гэр бүлийн хамт оролцохыг уриалж ажиллах.

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Ажлын 3 хоног
7 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулах, хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах. Ажлын 3 хоног
8 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спортын хороо, Соёлын ордон, нийт байгууллага “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг идэвхтэй хамруулж оролцуулах. Ажлын 3 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

9 Татварын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/96 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. Ажлын 3 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.05.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.