Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№28/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№28/

 

Өгсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Эрүүл мэндийн төвийн барилгын засвар, тулгамдаж буй асуудлын талаар болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн саналыг боловсруулан Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэст хүргүүлэх Эрүүл мэндийн төв VIII/26
2 Улсын бүртгэлийн хаягийн санд ороогүй байр, хотхоны жагсаалтыг гарган Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх, шалтгааныг тодорхой бичин 4 хороонд тайлбар хүргүүлэх Улсын бүртгэлийн хэлтэс VIII/23
3 Туул голын эрэг дагуух 2 ТҮЦ-г ачих, 11 дүгээр хорооны доод тал, туул гол дагуу байгаа хашааг буулгах Газар зохион байгуулалын алба VIII/29
4 Байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах Худалдан авах ажиллагааны алба VIII/29
5 “Хамтдаа алхаад эрүүлжье” явган алхалтын арга хэмжээнд төлөвлөгөөнд заасан хуваарийн дагуу хэлтэс, албадууд албан хаагчдыг идэвхтэй хамруулах. Нийт байгууллага VIII/29
6 “Хотын соёл – Хан-Уулаас” соёл олон нийтийн арга хэмжээний үеэр иргэдэд төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөх хэлтэс, албад албан хаагчдыг идэвхтэй оролцуулах Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Татварын хэлтэс, Боловсролын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс VIII/29
7 Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдүүлж, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх Цагдаагийн газар VIII/29
8 Коронавируст халдвар (Ковид-19) болон Томуу, томуу төст өвчний урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Эрүүл мэндийн төв,  Боловсролын хэлтэс VIII/29
9 Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасраад байгаа тул 8 дугаар сардаа орлогын төлөвлөгөөг бүрэн хангах Татварын хэлтэс VIII/29
10 Төрийн албан хаагч бүр иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, хувцаслалтдаа анхаарч төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж ажиллах. Нийт байгууллага Тухай бүр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.08.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.