ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№30/
№ | Өгсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
1 | Дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага болон хороодын албан хаагчдад өдрийн эмчилгээ хийх төлөвлөгөө боловсруулж, танилцуулах | Эрүүл мэндийн төв | IX/12 |
2 | Эко ахмадын сувилал дансны хуулгаа цахимаар явуулах мөн цахилгааны асуудлаа 2022.09.06-ны өдрийн дотор албан бичгээр ирүүлэх | “Эко ахмадын сувилал” ОНӨААТҮГ | IX/06 |
3 | Дүүргийн урд талын хогийн савыг солих | “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ | IX/12 |
4 | Ашиглалтын шаардлага хангахгүй болсон актлах хог тээврийн автомашиныг хүлээлгэж өгөх | “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ | IX/12 |
5 | Спортын наадам, тэмцээнүүдийн хуваарийг ирүүлэх, дүүргийн удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчдийг оролцуулах санал гаргаж, батлуулах | Биеийн тамир спортын хороо | IX/12 |
6 | Маршалын гүүр дагуу шаардлага хангахгүй ТҮЦ-ийг энэ 7 хоногт багтаан зөөвөрлөх | Газар зохион байгуулалтын алба | IX/09 |
7 | “Хотын соёл Хан-Уулаас” аяны хүрээнд хийсэн ажлын тайланг албан бичгээр ирүүлэх | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс | IX/12 |
8 | Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчдад монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүйгээр сургалт зохион байгуулах | Албан бус насан туршийн боловсролын төв | IX/12 |
9 | Сайн дурын ажилтнуудын баг бүрдүүлэн, шаардлагатай байршлуудад ажиллуулах санал танилцуулах | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо | IX/12 |
10 | “Хотын соёл Хан-Уулаас” арга хэмжээ болон томоохон арга хэмжээний үеэр Улсын бүртгэлийн хэлтэс тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулах | Улсын бүртгэлийн хэлтэс | Тухай бүр |
11 | Монгол Улсын Ерөнхий сайд дүүргүүдэд уулзалт хийх гэж байгаатай холбогдуулан үйл ажиллагааныхаа товч мэдээллийг энэ 7 хоногт багтаан Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх /1 хуудсанд багтаах/ | Нийт хэлтэс, албад | IX/09 |
12 | 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах | Нийт хэлтэс, албад | IX/12 |
13 | Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган, 2022.08.31-ний өдрийн байдлаар төсвийн зардлын хэмнэлтийг тооцоолон, энэ 7 хоногт багтаан Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх /1 хуудсанд багтаах/ | Нийт хэлтэс, албад | IX/09 |
14 | Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх | Нийт хэлтэс, албад | Тухай бүр |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.09.12-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.