Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№31/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№31/

Өгсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Замын цагдаагийн хэлтсийн засвар болон 16 дугаар хорооны цагдаагийн байрны засварын ажилд хяналт тавьж ажиллах С.Сайнбаяр даргатай техник хяналтын комисс IX/26
2 Архигүй орчин дэд хөтөлбөрийн хүрээнд согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж, эрчимжүүлэх Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс IX/26
3 Дараагийн шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын 2022 оны А/80 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулах Цагдаагийн газар IX/26
4 Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд шинэ цэцэрлэг барих гэж байгаатай холбогдуулан барилгын ажилд саад болж буй захиргаанд албан шаардлага өгч, албадлагын арга хэмжээ авах Цагдаагийн газар IX/26
5 Дугуй цагаан орчмын зам засварын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан тохижилтын ажилд саад болж хаалт тавьж байгаа тул энэ асуудлыг судалж, танилцуулах Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба IX/26
6 Иргэн Б.Батдэлгэрийн жагсаал, цуглааныг бүртгэсэнтэй холбогдуулан 2022.09.21-ний өдөр нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж ажиллах Цагдаагийн газар IX/21
7 Дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага болон хороодын албан хаагчдад өдрийн эмчилгээг тухайн байгууллага дээр нь очиж хийх Эрүүл мэндийн төв IX/26
8 Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, анхааруулга өгөх Мэргэжлийн хяналтын хэлтэс IX/26
9 Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хог тээврийн автомашинуудаа энэ 7 хоногт багтаан акталж, хүлээлгэж өгөх Нийт хог тээврийн байгууллагууд IX/23
10 Дүүргийн 11 дүгээр хороо Маршалын гүүрний зам дагуу байрлах 2 ТҮЦ-ийг яаралтай зөөвөрлөх Газар зохион байгуулалтын алба IX/26
11 Засаг даргын Тамгын газарт 2022 оны байдлаар явуулсан албан бичгийн тоо, түүний шийдвэрлэлтийн байдлыг нийт хэлтэс, албад Төрийн захиргааны удирдлагын хэлтэст мэдээлэл өгөх /Хариу өгөхгүй, удаашралтай байгаа бичгийн мэдээллийг өгөх/ Нийт хэлтэс, албад IX/21
12 Дүүргийн 118 дугаар сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулж, дотоод аудитын хорооны хуралд танилцуулах Дотоод аудитын хороо IX/26
13 Дүүргийн 24 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн засварын ажлын төсвийг гаргаж, танилцуулах “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ IX/26

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.09.26-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.