Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№41/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№41/

 

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Дүүргийн 8 дугаар хороонд 1 иргэн угаартаж нас барсантай холбогдуулан дүгнэлт гаргаж, танилцуулах Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс ХII/05
2 Угаарын хийн дуудлага, мэдээлэл ихэсч байгаатай холбогдуулан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө гаргаж, танилцуулах Онцгой байдлын хэлтэс ХII/02
3 Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах чиглэлээр төлөвлөгөө гаргаж, бэлэн байдыг хангаж ажиллах Онцгой байдлын хэлтэс ХII/05
4 Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн сантай тулгах 21 хоногийн аяны хүрээнд нийт хороодын албан хаагчдыг ХАӨМС-ийн баяжилтыг нэмэгдүүлэх ажилд бүрэн хамруулах Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, хороод ХII/05
5 2023 онд хийж гүйцэтгэх гэр хорооллын гудамж, зам талбайг засварлах ажлын судалгааг гаргаж байгаатай холбогдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын автомашин явах боломжгүй замуудын судалгааг гаргаж, ирүүлэх Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, нийт хог тээрийн байгууллагууд, “Хан-Уул зам, засвар арчлалт” ОНӨААТҮГ ХII/05
6 Нийт хог тээврийн байгууллагууд хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлэх, шаардлагатай шатахууныг нөөцлөх зохион байгуулалтын арга хэмжээ авах Нийт хог тээврийн байгууллагууд ХII/05
7 Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, танилцуулах Нэгдсэн эмнэлэг ХII/05
8 Дүүргийн хэмжээнд хүүхдийн үзлэг, эмчилгээ хийдэг эмнэлгүүдийн судалгааг гаргаж, өвчлөлийн мэдээллийг тогтмол авч, танилцуулж байх Нийгмийн бодлогын хэлтэс ХII/05

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.12.05-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.