Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 2023.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, танилцуулах Цагдаагийн газар I/23
2 Зуслангийн бүсийн орц гарц, хашаа, хайс зэргийг цэгцлэх ажлуудын бэлтгэл ажлыг сайтар хангах. Газар зохион байгуулалтын алба I/23
3 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангах. Газар зохион байгуулалтын алба I/23
4 Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах. Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс I/23
5 2023 онд нийслэлээс улсад төвлөрүүлэх орлого, дүүргүүдээс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө өмнөх оноос нэмэгдсэн дүнтэй байгаа учраас дүүргүүд оны эхнээс төсвийн орлогын бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлж ажиллах. Татварын хэлтэс I/23
6 2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр нь тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллах “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс I/23

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.01.23-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.