Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/

 

2021 оны 11 дүгээр сарын 16                                                                                                     Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хяналт тавих албан тушаалтан
1 Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулж, хамрагдсан албан хаагчдын тайланг 2021.11.16-ны өдөр багтаан дүүргийн Шуурхай штабт хүргүүлэх, Онцгой байдлын хэлтэс нэгтгэн НОК-т хүргүүлэх Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
2 Соёл, урлаг, спортын үйл ажиллагааг нээсэнтэй  холбогдуулан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах. Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Биеийн тамир спортын хороо Засаг даргын орлогч А.Амартүвшин
3 Томоохон зах худалдааны төвд дархлаажуулалтын цэг байрлуулах боломжийг судалж, 2021.11.16-ны өдөр танилцуулах Эрүүл мэндийн төв,  Онцгой байдлын хэлтэс Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
4 Коронавирусын халдварын тархалтын тоо буурч байгаатай холбогдуулан батлагдсан хавьтлын ойрын хавьтлыг илрүүлэх тархвар судлаачдын ажлыг эрчимжүүлэх, дүрэм журмын дагуу ажиллуулах. Эрүүл мэндийн төв Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
5 Дархлаажуулалтын цэгт ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг цайны цаггүй ажиллуулах, ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл ажиллуулах Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
6 Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дүрэм, журам чиглэлүүдийг тодорхой өгч, холбогдох байгууллагуудад Мэргэжлийн хяналтын хэлтэс албан бичгээр хүргүүлэх Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс,  Биеийн тамир спортын хороо Засаг даргын орлогч А.Амартүвшин
7 Хороо хуваах бэлтгэл ажил хангагдаж байгаатай холбогдуулан дэргэдэх хэлтэс, албад 27 хороонд ажиллах хүн хүчний нөөцөө 2022 оны төсөвтөө тусгуулах Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, нийт байгууллага Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.11.19-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна