Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ  ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ  ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

 

2021 оны 06 дугаар сарын 14                                                                                 Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 2 3 4 5
1 Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд Нийт байгууллагууд халдвар, хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж иргэдэд үйлчилж байгаа талаар мэдээллээ бэлтгэн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст ирүүлэх Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар Коронавируст /Ковид-19/ халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв Халдвар тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ажиллах хүч дутагдаж байгаа учир сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарыг нэмэлтээр ажиллуулах асуудлыг судалж, танилцуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч  А.Амартүвшин
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллагууд Дэргэдэх хэлтэс, албадын дарга нар ээлжийн амралт болон чөлөө авахдаа дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэн зөвшөөрөл авсаны дагуу амралтаа авах Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Санхүү төрийн сангийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс Дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны эмнэлгийг тусгаарлах эмнэлгээр ажиллуулахтай холбогдуулан шаардлагатай зардлыг танилцуулах Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Үерийн аюулаас урьдчилан сэргийлж гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
7 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метрийн цэвэрлэгээг тогтмол хийлгэх, хяналт тавьж ажиллах Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
8 Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй буусан гаражуудыг нүүлгэн, газрыг чөлөөлөх, “Ажилчны алдар” талбай дахь ТҮЦ-үүдийг нүүлгэх Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
9 Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Үер, усны далан суваг, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн, газрыг чөлөөлөх арга хэмжээг авах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
10 “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ Дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2021.08.01-ний өдрийн дотор засварлах ажлыг шуурхай зохион байгуулах Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
11 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв Шаардлагатай хэлтэс, албадын албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
12 Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв Шинжилгээ хийх, зөвлөмж өгөх автобустай багуудын үйл ажиллагааг цэгцэлж, шуурхай зохион байгуулж ажиллах Ажлын 5 хоног Засаг даргын орлогч  А.Амартүвшин
13 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгчидтэй энэ 7 хоногт багтаан цахим хурал хийх тул бэлтгэл ажлыг хангах Ажлын 5 хоног Засаг даргын орлогч  А.Амартүвшин

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.06.17-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]цахим хаягаар хүлээн авна