Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№24/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№24/

 

      2022 оны 11 дүгээр сарын 14                                                                                           Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
1 Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулж бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. Ажлын 8 хоног

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

2 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
3 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

4 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Дүүргийн Засаг дарга нар төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах. Ажлын 8 хоног
5 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх зэрэгт хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
6 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс,  Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 8 хоног
7 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийгдэх ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих төлөвлөлтөө эрчимжүүлж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс гаргасан судалгаатай нэгтгэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал танилцуулах. Ажлын 8 хоног
8 Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч хэрэгжэлтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
9 Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Дүүргийн Засаг дарга нар өөрсдийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр танилцаж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.11.24-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.