Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№35/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№35/

 

2021 оны 10 дугаар сарын 18                                                                                               Улаанбаатар хот

 

 

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Онцгой байдлын хэлтэс Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдөж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Эрүүл мэндийн төв,  Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч А.Амартүвшин
3 Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллагууд Гамшгаас хамгаалах алба болон бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааг дэмжиж, үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,  нийт байгууллагууд Коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд нийслэлийн бүх шатны байгууллагууд олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалтуудыг цахимаар зохион байгуулж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт ногоон байгууламжийн хэлтэс Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Тохижилт ногоон байгууламжийн хэлтэс, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналтын хэлтэс Өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналтын хэлтэс,  Тохижилт ногоон байгууламжийн хэлтэс Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайгаа нөхөн сэргээж засварлах ажлуудаа шуурхай зохион байгуулж дуусгах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
8 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, алслагдмал, өндөрлөг газруудад байрладаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
9 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.10.21-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.