Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№04/

2024 оны 02 дугаар сарын 05                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
ТОХИЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД
1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, танилцуулах. Ажлын 5 хоног
2 Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Эрх шилжүүлсэн  ажлуудын үнэлгээний хороог шуурхай байгуулж, тендерийг зарлах,  зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг эрчимжүүлэх. Ажлын 5 хоног
3 Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс Нийслэлийн хэмжээнд барилга, угсралтын ажил нь дуусаагүй, царцсан сургууль, цэцэрлэгийн  жагсаалтыг нарийвчлан гаргаж  Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 5 хоног
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД
4 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй байгаа “В” ангилалтай жолооч нарыг үнэ төлбөргүй автобусны мэргэшсэн жолооч болгох сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах. Ажлын 5 хоног
ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ХҮРЭЭНД
5 Газар зохион байгуулалтын алба,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Гарааш, хашаа хайс буулгах ажлыг шуурхай зохион байгуулж, газар чөлөөлсөн байршлуудыг тохижуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, зардлыг нэмэгдүүлэх. Ажлын 5 хоног
БАЯРЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
6 Онцгой байдлын хэлтэс Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтын ажлуудыг шуурхай зохион байгуулах. Ажлын 5 хоног
7 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн, айл өрхүүдийн хог, хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх тээвэрлэлтийн ажлыг нэмэгдүүлэх шуурхай зохион байгуулах. Ажлын 5 хоног
8 Замын цагдаагийн хэлтэс Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч нэмэгдүүлж ажиллуулах. Ажлын 5 хоног
9 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Эвдэрч гэмтсэн авто замын хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах. Ажлын 5 хоног
БУСАД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
10 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэх, бүтцийн өөрчлөлтийг танилцуулах. Ажлын 5 хоног
11 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Дүүргүүдийн зарим чиг үүргийг хороодод шилжүүлэх санал боловсруулж танилцуулах. Ажлын 5 хоног
12 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид энэ долоо хоногтоо багтаж хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах. Ажлын 5 хоног
13 Санхүү төрийн сангийн хэлтэс, Эрүүл мэндийн төв Нийслэлийн Эрүүл мэндийн төвүүдийн урсгал зардлуудыг дүүргүүдийн төсөвт тусгаж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах. Ажлын 5 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.02.09-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.