Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавар /№32/

2023 оны 11 дүгээр сарын 20                                                                                                                                                                               Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Хууль, эрх зүйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон шинээр батлагдах Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиудын хүрээнд Улаанбаатар хотын салбаруудын бодлогын баримт бичгийг боловсруулах бэлтгэл ажлыг хангаж, дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 8 хоног
2 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд гадаад томилолтоор ажиллах тохиолдолд нийслэлийн Удирдлагуудад танилцуулах, цаашид гадаадад томилолтоор ажилласан тухай мэдээллийг Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулж байх. Ажлын 8 хоног
3 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд Нийслэлийн хэмжээнд өмчийн бүртгэл тооллогыг зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулах. Ажлын 8 хоног
4 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн 2024 оны төсөв батлагдахад нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, 2024 оны 01 дүгээр сардаа зарлаж дуусгах, 02 дугаар сарын 01-ны дотор гэрээ байгуулах. Ажлын 8 хоног
5 Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богд уулын аманд байгаа үл хөдлөх хөрөнгийг бүртгэх ажлын бэлтгэлийг сайтар хангах. Ажлын 8 хоног
6 Газар зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүти” ХХК, Эм Си Эс ХХК, Сондон хороолол ТЭСО, “Хурд” зэрэг аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой газрын асуудлуудыг газар дээр нь явж зөрчил арилгах, орц, гарцыг гаргаж шийдвэрлэх. Ажлын 8 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.11.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.