20 C
Ulaanbaatar
2021/07/24 [12:05:34]
Хан-Уул
Тогтоол захирамж

  Дугаар А/279 Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021 оны 06 сарын 28-ны өдөр                    Дугаар А/279                                      Улаанбаатар хот

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “д”, “ж”, 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолоор баталсан Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмын 4.1, 4.3 дахь заалт, Улсын онцгой комиссын 19 дүгээр хуралдааны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар “Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах тухай” захирамж, 2021 оны А/251 дүгээр “Хууль журмын хэрэгжилтийг хангах тухай” захирамж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/357 дугаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн З.7 дахь заалт, тус захирамжийн хавсралтын 1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн Засаг даргын 2021 оны А/153 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр газрын зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэснийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгаж өөрчилсүгэй.

2.Захирамжийн  хэрэгжилтийг  хангаж  ажиллахыг  дүүргийн  Газар  зохион байгуулалтын

алба (Б. Батчимэг)-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН